Уг жагсаалтыг Уитни Хьюстон, Британийн хамтлаг One Direction, Өмнөд Солонгосын Gangham Style үүсгэгч дуучин Psy нар тэргүүлжээ.
Google хэрэглэгчдийн хамгийн их сонирхож хайсан мэдээлэл нь Уитни Хьюстон байв. Харин Facebook-ийн хэрэглэгчид АНУ-ын улс төрийг ихээр сонирхсон бөгөөд хамгийн алдартай хүмүүс нь тэдний хувьд Барак Обама, Митт Ромни нар байжээ.
Facebook-ийн хэрэглэгчид улс төрд идэвхтэйгээ үзүүлсний зэрэгцээ Үндэсний хөлбөмбөгийн лигийн аваргын төлөөх Супер Боул тоглолтыг хамгийн их сонирхжээ.
Лондоны Олимпийн тоглолт АНУ-д хамгийн их хайлттай мэдээллийн тавдугаарт бичигдсэн бол Британид Facebook хэрэглэгчдийн дунд нэгдүгээрт бичигдэж, “Саарлын 50 өнгө” ("Fifty Shades of Grey") гэсэн алдартай номыг ардаа орхисон байв.
Google-ийн судалгаа нь хэрэглэгчдийн сонирхол ямар байгааг тогтоох сонирхолтой зураглал гаргаж өгсөн аж. Дэлхийн 10 орны хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл санал асуулгаар “Дурлал гэж юж вэ?” гэсэн асуулга тэргүүлэв. Мөн “Яаж үнсэлцэх нь зөв вэ?” гэсэн санал асуулга хамгийн их хандалттай байжээ.
Телевизийн шоуны асуулгад “Том ах” реалити шоуны Бразили хувилбар, Бразилийн “Авенида” телевизийн олон ангит кино хэрэглэгчдэд хамгийн сонирхолтой байжээ. Тэр бүү хэл хайлтын ертөнцөд цоо шинэ хүн, чөлөөт уналтаар дууны хурдыг давсан Австрийн Феликс Баумгартнер гэхэд л асуулгаар тавд орж иржээ.