2012 он тэрбумтнуудын дэлхийн чансааны хувьд 25 жилийнх нь ойн жил болов. Forbes сэтгүүл тэдний чансааг 25 жилийн өмнөөс гаргаж ирсэн юм. Энэ онд тэрбумтнуудын жагсаалтын дээд амжилтыг үзүүллээ. 2012 оны чансаанд бичигдсэн 1226 тэрбумтан нийлээд 4,6 тэрбум ам.доллартай (өнгөрсөн онд — 1210 тэрбумтнууд 4,5 тэрбум ам.доллартай байлаа) гэж бичигдлээ. Перу, Марокко, Гүрж зэрэг дэлхийн 58 орны тэрбумтнууд үүнд бичигджээ. Хамгийн олон тэрбумтантай улс нь АНУ бөгөөд нийт 425 тэрбумтан амьдарч байна. Үүний дараа Орос (96), Хятад (95) –рт бичигдэв. Тэрбумтны дундаж хөрөнгө нь 3,7 тэрбум доллар байна.
Чансааны тэргүүнд Мексикийн магнат Карлос Слим Элу бичигджээ. 69 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр нэгдүгээрт бичигджээ. Хоёрдугаарт, Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс (61 тэрбум ам.доллартай) байна. Хөрөнгө оруулалтын тэрбумтан Уоррен Баффетт ($44 тэрбум) гуравдугаарт жагсчээ. Тэрбумтнуудын бүтэн жагсаалтыг Forbes.com. сайтаас үзэж болно.
Бэлтгэсэн Ш.Мягмар