Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Николай Азаров Украины ерөнхий сайдын суудалд эргэн ирлээ. Украины Рада ерөнхийлөгчийн санал болгосон түүнийг  уг тушаалд баталлаа. Шинэ бөгөөд хуучин ерөнхий сайдаас юу хүлээж болохыг Германы DW-ийн сурвалжлагчид ийн тайлбарлажээ.
 
Сюрприз  байсангүй. Украины ерөнхий сайдаар эрх баригч Бүс нутгийн намын тэргүүн Николай Азаров дахин сонгогдлоо. Түүнийг нэрийг ерөнхийлөгч Виктор Янукович дэвшүүлжээ. Азаровын төлөө 252 депутат санал өгсөн байв. Үүнээс нэг хоногийн өмнө Бүс нутгийн намын өөр нэг төлөөлөгч Владимир Рыбак 250 саналаар Дээд радын спикерээр сонгогджээ.
 

Шинэ парламентын эхний өдөр зодоонгүйгээр өнгөрсөнгүй

Тэр хоёрын асуудлаарх нэр дэвшилт Радын доторх зөрөлдөөний улмаас нэг өдрөөр хойшилсон байна. Аравдугаар сард сонгогдсон парламентын эхний өдрийн хуралдаан индрийн төлөөх зодооноор эхэлсэн байлаа. Парламентын депутатууд санал хураалт  жагсаалтаар уу, бичгээр үү гэдэг тал дээр тохиролцож чадалгүй сөргөлдөөнтэй байв.

Янукович аюул багатай хувилбарыг сонгов

Калуга хотын уугуул 64 настай Николай Азаров түүний танхим нь огцорсноос 10 хоногийн дараа ерөнхий сайдын суудалдаа эргэн ирэв. Ерөнхий сайд өөрөө, мөн зарим сайд нар нь намын өмнөх жагсаалтаар депутат болсон байснаас танхим огцорчээ. Ерөнхий сайдаар Украины Үндэсний банкны ерөнхийлөгч арай залуу Сергей Арбузов томилогдож магадгүй гэсэн яриа ийнхүү талаар болов.

“Азаровыг томилсноор ерөнхийлөгч Янукович улс орондоо мөн намдаа байр сууриа хадгалан үлдэх боломжоо авлаа” гэж Разумковын нэрэмжит Киевын төвийн шинжээч Арсений Стецкив дүгнэсэн байв. Киев-Моглянскийн академийн улс төр судлаач Алексей Гарань  ерөнхийлөгчийг аль болох аюулгүй хувилбар сонгосон гэжээ. “Сонгуулийн дараа Бүс нутгийн намын чадал буурсан учраас өөр нэр дэвшигч хангалттай санал авч чадахааргүй болсон” гэж тэр хэлжээ.

Радийн сонгуулиар Бүс нутгийн намынхан 30 орчим хувийн санал авсан байлаа. Владимир Рыбакийг парламентын спикерээр, Азаровыг ерөнхий сайдаар томилуулж чадсанаар уг нам нэг мандаттай тойргуудаас сонгогдсон депутатыг ашиглан парламентын олонх болох чадвартайг харууллаа.

Шинэ хямралын босгон дээр

Риккардо Жуччи

DW асуусан шинжээчдийн хариултаар, Виктор Янукович улс төрийн эрс өөрчлөлтөд түүний тоонд 2012 онд эдийн засгийн үндсэн өөрчлөлтүүд буурсантай тэмцэх чадваргүй гэв. Арваннэгдүгээр сарын дүгнэлтийн бичигтээ энэ талаар Украины Засгийн дэргэдэх герман зөвлөгчдийн группын шинжээч Риккардо Жуччи (Ricardo Giucci), Роберт Кирхнер (Robert Kirchner) нар өгүүлсэн байв.

Тухайлбал, гуравдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн 1,3 хувиар, аравдугаар сард аж үйлдвэрлэл 4,2 хувиар буурчээ. Үүнтэй зэрэгцээд Украины алт, валютын нөөц 15 хувиар багассан байна. ОУВС-тай шинэ  зээлийн хэлэлцээр эхлээгүй байгаа. Хэрэв байдлыг өөрчилж чадахгүй бол Украинд ирэх хавраас эдийн засгийн хямрал  хурцдах аюултайг  ажиглагчид тэмдэглэв.

Виктор Янукович

"Нийгэм, эдийн засгийн ээдрээтэй байдлаас болон ерөнхий сайд ямар нэгэн алдартай бус шийдвэр гаргах ёстой” гэж улс төр судлаач Алексей Гарань хэлж байна. Мөн тэрээр Азаров 2015 оны  еранхийлөгчийн сонгуулийн өмнө огцорч болохыг үгүйсгэхгүй байна. Ерөнхий сайдаа солих нь Украин болон баруунд засгаа шинэчлэх чадвартай гэж Януковичийг харуулах болно гэж тэр үзлээ.

Янукович бүхнийг шийднэ

Украины Үндсэн  хуулиар ерөнхий сайд нь улс төрийн бие даасан хүн биш. “Үндсэн шийдвэрүүдийг ерөнхийлөгч гаргадаг” гэж Стецков хэлэв. Түүнтэй Берлиний  шинжээч Штефан Майстер (Stefan Meister) санал нэгээс гадна “Янукович босоо засаглалыг бэхжүүлэхийн төлөө” байгаа” гэж үзэв.

Энэ цагаар Украины  Засгийн газрын шинэ бүтэц ямар байх талын таамаг Украинд өрнөж байна. Хэд хэдэн сайд нарыг солигдоно гэсэн хүлээлт байгаа. Тухайлбал, Орос хэлийг дэмжсэн Боловсролын сайд Дмитрий Табачник огцрох бололтой.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж