Америкийн телевзийн урлагийн могул гэгддэг Опра Уинфри саяхан
Калифорнийн үзэсгэлэнт Монтечито дахь эдлэндээ жинхэнэ гэрийн эзэгтэй
ёсоор амарчээ. Тахианы шинэхэн өндгөөр хооллож, цэцэрлэгт хүрээлэнгээ арчлан цэцгээ усалж, ногоон ургамлаа арчиж буй зургаа тэрбээр twitter-тээ хуваалцсан байна. Үүнийгээ тэрбээр “Амьдралын минь эгэл жирийн өдрүүд үргэлжилж байна” хэмээн тодотгожээ.

Дэндүү завгүй ажлын ачааллаа тайлахад хамгийн тохиромжтой нь тав тухтай орон гэр гэж үздэг Опра таван жилийн өмнөөс цэцэрлэгээ томруулж, үзэсгэлэнт сарнайгаас эхлээд олон төрлийн цэцэг тарьж, цай уух тусгай газрыг хүртэл тохижуулсан аж. Түүнчлэн тэрээр Twitter-тээ хайртай таван нохойгоо салхилуулж байгаа зургуудаа мөн тавьсан байна. Тэрээр Чикагод төрж өссөн ч Нью-Жерси, Калифорни, Хавайгаас гадна Карибын тэнгисийн ойролцоох Антигуад мөн хувийн байшинтай гэнэ.
Э.АНХТУЯА