Амралтаас сэргэлэн цовоо ирэх арга

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Амралтаас сэргэлэн цовоо ирэх арга

Ажлаас түр ч болов хөндийрч хөдөө салхинд гарахыг хүсдэггүй хүн хаана байх билээ. Ажил хичнээнчухал, их байсан ч түр чөлөө авах нь стресс тайлах зайлшгүй хэрэгцээ болдог. Гэвч амраад ирэх үедээ ихэнх хүмүүс илүү ядарсан байх нь олонтаа тохиолддог юм. Амралтаас ирэхдээ илүү эрч хүчтэй байх зөвлөгөөг бид хүргэж байна.

1. Урьдчилж төлөвлө. Амралтаа урьдчилан төлөвлөснөөр та өмнө нь болон хойно нь сандарч тэвдэхгүй болно. Явахаасаа өмнө хийх ёстой зүйлийнхээ жагсаалтыг гарга. Эргэж ирэхэд чинь ямар ажил хүлээж байхыг тооцоол. Даргатайгаа зөвшилцсөнөөр зарим ажлаа багынхаа бусад гишүүдэд даатгах боломжтой. Ажилдаа эргэн орсон хойноо аль болох хурдан хуучин нөхцөл байдалдаа дасан зохицох хэрэгтэй. 

2. Зар тараа Амралтанд явах гэж буйгаа биезнесийн хамтрагчиддаа мэдэгд. Ингэснээр сэтгэл хөөрлөө бага ч атугай дарах юм.  М өн  амрахаас өмнөх элдэв дарамтыг багасгах болно. Таны эзгүйд өөрийг чинь орлох хүний нэр, емейл хаягыг хамтрагчиддаа үлдээхээ мартаж болохгүй.

3. Техникийн алдаа бүү гарга. Цөөнгүй хүн урт хугацааны амралтаасаа өөрийнх нь компьютерийг асааж чадахгүй шалтгаанаас болж буцаж ирдэг байна. Тиймээс явахаасаа өмнө компьютерт нэвтрэх нууц үгээ өөрчилж үлдээх нь зөв. Түүнээс гадна inbox дахь бүх емейлээ устга. Учир нь өөрийг чинь эзгүйд ирэх их хэмжээний материалд зай үлдээх хэрэгтэй.

4. Нэг өдрийн өмнө ир. Ажлынхаа урьд өдөр амралтаас ирж болохгүй. Ажилдаа орохоос нэг хоёр өдрийн өмнө ирснээр аяны ядаргаагаа тайлж, шинэ өдөрт бэлдэхийн тулд сайн унтаж амрах боломж олгодог. Ялангуяа цагийн зөрүүтэй бүсэд амарсан бол унтаж амрах нь зайлшгүй чухал. Мөн емейлээ шалгах цаг ч гаргана. 

5. Аажмаар урьдын хэмнэлдээ ор. Яаралтай дуудлага, хурал болоогүй л бол өглөөгүүр ажлын төлөвлөгөөгөө дахин эргэж хар. Таныг эзгүй хойгуур болсон хоцорсон байж мэдэх зүйлсээ хамтран зүтгэгчдээсээ асуу. Ажилдаа шамдан орохын тулд хамгийн шүүмжлэлтэй хэсгээс эхэлж барьж ав. Ажил овоорохоос өмнө эхнээс нь нэн даруй шийдвэрлэж  эхэл.

6. Амралтынхаа сонин хачинаас дэлгэ. Хамтран зүтгэгчид чинь амралтын чинь талаар сонирхох нь гарцаагүй. Гэвч хэмнэлдээ орох гэж ядах үед  хамгийн сайн найз ч саад болж мэдэх юм. Хүн болгонд нэг бүрчлэн тайлагнахын оронд тэдэнтэй хамт үдийн хоолонд орж  бүгдэд нь сониноо ярьсан дээр.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж