Холливудын дуулиан шугиантай хосуудын нэг Эштон Катчер, Мила Кунис нар нохойгоо салхилуулж яваад папараццийн дуранд өртжээ. Олны дунд ихэмсэг дүр төрхтэй харагддаг Мила нүүрэндээ ямар ч будаггүй, спорт хувцсаар Эштонтой ижилссэн байсан гэнэ.
Экс эхнэр Деми Мураас салж олны анхааралд өртсөн Эштон Мила Кунистай хамт амьдрах болсоор багагүй хугацаа өнгөрсөн. Хосууд одоогоор Лос-Анжелест амьдарч байгаа аж. Тэд сүүлийн үед ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлж байгаа ч тус тусын уран бүтээлдээ мөн анхаарлаа хандуулж байгаа гэнэ. Мила өнгөрсөн сараас “Third Person” нэртэй итали киноны зураг авалтад ороод байгаа аж.
Э.АНХТУЯА