Ван Персигийн өмсгөл хамгийн их борлогджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ван Персигийн өмсгөл хамгийн их борлогджээ

“Манчестер Юнайтед”-ын тоглогч Робин Ван Персигийн 20 дугаартай өмсгөл Хойд Америкт хамгийн их борлогдсон өмсгөлөөр тодорлоо. Sporting ID компаниас гаргадаг энэхүү судалгаанд түүний багийн анд Рүүни, “Челси” клубын Фернандо Торресын өмсгөл дээгүүр “давхисан” байна. Харин тус тивээс анх удаа Клинт Демпси эхний аравт бичигджээ. “Хойд Америкт цагийн зөрүүний нөлөөллөөр өглөө, өдрийн цагаар Премьер лигийн тоглолт гардаг. Тиймээс фанатууд Премьер лигийг сонирхон үзэх нь бий. Тиймдээ ч өмсгөлийн борлуулалт ихэсдэг. Эдгээрээс Ван Перси, Эдэн Азар, Клинт Демпси, Стивен Жеррард, Жак Уилшер нарын өмсгөл хамгийн их борлогдсон. Эхний 10 байрт орсон тамирчдыг харвал бүгд дэлхийн томоохон багуудад тоглодог болох нь харагдаж байна” гэж Sporting ID компанийн борлуулалт, худалдаа хариуцсан захирал Роберт Тейн ярьжээ. Эхний арван байрт Ази тивийг төлөөлж Шинжи Кагавагийн өмсгөл орсон байна.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж