“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин энэ сарын 15, 16-нд Соёлын төв өргөөнд тоглох гэж байгаа бөгөөд тасалбар нь 15 мянган төгрөг юм байна.
Цоо шинэ хөгжим, бүжгийн өвөрмөц дэглэлт бүхий тус бүжгэн жүжгийг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан М.Мөнгөнцэцэг дэглэн найруулагч, продюсераар Д.Энхбаяр, хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, тайзны зураачаар Н.Содномдорж, бүжгэн жүжгийн хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг нар ажилласан ба нарийн судалгаан дээр үндэслэн модерн бүжгийн шинэ төрөл үүсгэж, тун өвөрмөцөөр тайзнаа толилуулсан юм.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанаас шалгаруулсан байна. Тиймээс тус жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр олны хүртээл болгоод байгаа юм.