
Шалгаруулалт нь амталгаа болон бүтээгдэхүүний сав баглаа боодол гэсэн хоёр хэлбэрээр явагддаг аж. Тэр дундаа амталгааг blind test хэлбэрээр дахин давтамж бүхий хатуу шалгуураар явуулдаг байна.
Энэ он гарснаас хойш “АПУ” компанийн бүтээгдэхүүнүүд олон улсын зэрэглэлд тэнцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ ийн дахин дахин баталгаажуулсаар буй. Тухайлбал, он солигдох баярт мөчид “Соёмбо” брэнд “WORLD BEVERAGE COMPETITION-2010” тэмцээнээс “Монголын түүхийг дэлхийд дахин санууллаа” гэсэн тодорхойлолттойгоор АЛТАН МЕДАЛЬ хүртсэн билээ.
Тэмцээний үр дүн, шагналын талаарх мэдээллийг доорх холбоосоор орж үзэж болно.
Ерөөл: http://www.internationalspiritschallenge.com
Соёмбо: http://www.beveragecompetition.com/home.htm