
-Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг хэдэн компани авч байгаа вэ?
-Улсын хэмжээнд одоогийн байдлаар гурилын 73 үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр бүх үйлдвэрт бид хөнгөлөлттэй зээл авч болох урилга илгээсэн. Тэднээс том, жижиг 46 үйлдвэр бидэнд хандсан. Үүнээс шаардлага хангасан 35 аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл авах эрх олгоод байна.
-Зээл авх эрх олгосон үйлдвэрүүдийг танилцуулахгүй юү?
-“Улаанбаатар гурил”, “Хөвсгөл алтан дуулга” компани гэх зэргээр Дархан-Уул, Хөвсгөл, Булган, сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Хэнтий, Говь-Алтай, Дорнодоос 10 гаруй аймаг, нийслэлээс хамрагдаж байна.
-Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төвшин ямар байх вэ. Мөн зээлийн эрсдлийг хэрхэн харж байна вэ?
-Хамгийн гол нь гурилын үнэ, нөөцийг тогтвортой байлгах зорилгоор төрийн зохицуулалттайгаар хөнгөлөлттэй зээл олгож байна гэсэн үг. Зээлийн хүүг үйлдвэрүүдэд таатай байлгах ,тэднийг дэмжихээр дээд тал нь дөрвөн хувийн хүүтэй байлгана. Харин зээлийн эрсдэл буюу эргэн төлөгдөх нөхцөлийг тухайн зээлийг олгож байгаа арилжааны банк зохицуулахаар болсон.
-Зээл олгох аж ахуйн нэгжийг ямар шалгуураар сонгосон бэ?
-Гурилын үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, тэдний худалдаж авсан улаан буудайг нь барьцаалж, Монголбанк, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтраад арилжааны банкаар дамжуулж өгч байгаа юм.
-Цаашдаа гурилын үнийг барих энэ мэт ажлыг үргэлжлэх үү?
-Энэ нь дунд хугацааны хөтөлбөр учраас гурван жил үргэлжилнэ. Одоогийн байдлаар 35 үйлдвэр хөнгөлөлттэй зээл авч байгаа. Ер нь шаардлага хангасан компани бүрт нээлттэй байна.