![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/d9e7165b6556e61e/a22c0342c1609878big.jpg)
хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй
болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн
тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн
тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, гишүүдийн 82 хувийн саналаар хэлэлцэх
нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Төрийн
байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа
нарын өргөн барьсан тус хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг автомат
системээр явуулах, гадаадад амьдарч буй иргэдийн саналыг зөвхөн
консултай газруудад санал авах зэргийг тусгасан байна. Мөн сонгуулийн
сурталчилгаа, нам эвсэл хэрхэн сонгуулийн сурталчилгааг хийх, нэр
дэвшигчид ямар хуулийн заалтуудыг зөрчихгүй байх зэргийг тусгайлан
тусгасан. Санал хураалтын хувьд 07-22.00 цагийн хооронд үргэлжилнэ.
Өмнөх сонгуулиудын адил санал өгөх боломжгүй иргэдээс өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар санал авахаар тусгажээ.
Ингээд
УИХ-ын чуулганы хуралдааныг түр завсарлуулж, үдээс хойшхи хуралдааныг
15.00 цагт зарлав. Түүгээр УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зүгээс Соёл,
спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд тавьсан “Түүх, соёлын үл
хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний
хөтөлбөр”-ийн хэрэгжилт, соёлын өвийг хамгаалах тал дээр зохион байгуулж
байгаа арга хэмжээний талаарх асуулга”-ын хариуг сонсохоор болов.