Хятадын цангаа бага ч гэсэн дарагдах нь

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хятадын цангаа бага ч гэсэн дарагдах нь

Уул уурхай, газрын тосны “BHP Billiton компанийн баруун Австрали дахь шингэрүүлсэн байгалийн  хийн (LNG) төслийн багагүй хэсгийг Хятадын “PetroChina” компани худалдан авах хэлэлцээр хийгээд байна.

 Хятадын хамгийн том газрын тос, хий үйлдвэрлэгч компани уг төсөлд 1.63 тэрбум ам.доллар төлөх гэнэ.  Эдийн засгийн өндөр өсөлтөөс үүдэн өдөр өдрөөр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтээ хангахын тулд Хятадын компаниуд өнгөрсөн хугацаанд газрын тос, хийн өөрсдийн эзэмшлийн ханган нийлүүлэх нөөцтэй байхыг эрмэлзэж ирсэн билээ.

 Тэгвэл энэ сарын эхэнд Канадийн эрх баригчид “China"s CNOOC” компанид тус улсын “Nexen” газрын  тосны фирмийг худалдан авах сонирхолтой санал тавьсан бөгөөд түүнийг Хятад улс нааштайгаар хүлээж авчээ.

 Хэдийгээр тус улсын эдийн засаг өндөр өсөлттэй яваа ч хэзээ ч эрэлт хэрэгцээгээ гүйцэж чадахгүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байгаа.

 “BHP Billiton” компанийн  Австралийн зүүн “Browse” хэсгийн 8.3 хувийг, баруун “Browse”  хувь нийлүүлсэн эзэмшлийн 20 хувийг өөрийн болгохоор “PetroChina” компани тохиролцоод байгаа ч Хятадын шийдвэр тус компанийн газрын тос, байгалийн хийн нөөцөд тулгуурлаж гарсан билээ.

 Гэсэн ч эцсийн шийдвэр хувь нийлүүлсэн компанийн бусад гишүүдийн санал  нэгтгэгдсэний үндсэн дээр баталгаажих ажээ. Хэрэв энэ тохиролцоо албан ёсоох баталгаажвал, Хятад улсын энэ жилийн хөрөнгө оруулалтын сүүлийг мушгисан гэрээ болох юм байна.

 Гэхдээ одоогийн байдлаар жилийн хамгийн том хөрөнгө оруулалтаар Канадын  “Nexen” фирмийг 15.1 тэрбум ам. доллараар худалдан авахаар тохиролцсон явдал орж байна. Учир нь Энэ гэрээний үр дүнд Канадын газрын тос, байгалийн хийн салбарт Хятад шууд нөлөө бүхий гаднын улс болох юм.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж