МАХН-ын удирдлагуудын зүгээс дээрх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг хүсэлтийг МҮАН-д тавьчихаад байгаа аж. Албан бичгээр мөн асуудлаа хүргүүлсэн. Хоёр тал энэ талаар ярилцаад ямар ч байсан ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөө хуралдуулъя гэсэн шийдэлд хүрчээ.
МАХН-МҮАН-ын хамтарсан Удирдах зөвлөл нь 23 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс найм нь МҮАН-ын гишүүд байдаг бол 15 нь МАХН-ын гишүүдээс бүрддэг юм.
Мөн МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурал өчигдөр орой болж, орон нутгийн сонгуульд нэр дэвшин ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон гишүүдээ Улаанбаатар хотноо цуглуулж, хоёр өдрийн турш хуралдах шийдвэрийг гаргасан байна. Энэхүү хуралдаан арванхоёрдугаар сарын 16-17-ний өдрүүдэд болох аж. Мөн дараа нь МАХН-ын удирдлагууд орон нутагт ажиллах аж. Орон нутагт ирж ажиллах хүсэлтийг намынх нь гишүүд хүсч байгаа төдийгүй олон нийтийн зүгээс ч мөн ирүүлсэн гэлээ.