кодыг анх зохион бүтээсэн Америкийн эрдэмтэн Норман Жосеф Вудлэйнд
өнгөрсөн ням гаригт Нью-Жерси дэх гэртээ таалал төгсчээ. Компьютерийн
системд мэдээлэл оруулахад ашигладаг харилцан адилгүй өргөнтэй, зэрэгцээ
шугамуудын хэвлэмэл цуврал нь энэхүү кодыг агуулсан аливаа эд зүйлийг
ялган танихад хэрэглэдэг аж.
Шугамуудын өргөн, хоорондох зай нь
компьютерын системтэй холбогдсон оптик (лазер) сканнераар уншуулж болдог
хоёртын мэдээллийг илэрхийлдэг байна. Энэхүү кодыг бараа материал, эд
хөрөнгийн бүртгэл, дамжлагын хяналтын систем зэрэг үйлдвэрлэл,
маркетингийн олон янзын талбарт хэрэглэдэгээр нь хүмүүс сайн мэддэг.
Супермаркет, жижиглэнгийн худалдааны бараа таваарт тэмдэглэсэн шугаман
код нь Бүх дэлхийн бүтээгдэхүүний код (UPC) юм.
Вудлейнд анх 1940
онд энэхүү шугаман кодыг зохион бүтээж, 1952 онд Америкт зохиогчийн
эрхээ баталгаажуулж байжээ. Гэхдээ тэрхүү патентаа ердөө 15 мянган
ам.доллараар худалдаж байсан гэнэ. Тэрээр компьютерийн системд оруулсан
энэхүү бүтээлээрээ Америк төдийгүй олон улсын зохион бүтээгчдийн нэр
хүндтэй хэд хэдэн шагнал хүртэж байжээ.