Монгол Улсын баатар, БХЯ-ны 1-р орлогч сайд, Жанжин штабын дарга, иргэний нисэхийн анхны дарга, хурандаа генерал Б.Цогийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалах салбарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ.
Өнөөдөр Монгол цэргийн музейд 15.00 цагаас чөлөөнд байгаа хурандаа С.Баатарын туурвисан “Эрхэм дээд цэрэг буюу гүйгүүл генерал” номын нээлтийн ажиллагаа болох юм. Нээлтийн ажиллагаанд хурандаа генерал Б.Цогийн ач охин Цог Биета Натали Унгар Улсаас ирж оролцох бөгөөд БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн төлөөллүүд хүрэлцэн ирж, санал сэтгэгдлээ хуваалцах юм. Дашрамд дурьдахад хурандаа генерал Б.Цог, түүний хүү Ц.Геннадий нар Монголын Зэвсэгт хүчний түүхэнд “эцэг хүү генералууд” гэдгээрээ алдаршжээ.
Т.МАША