Сьюзан Райс Төрийн нарийн бичгийн дарга болохгүй

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Сьюзан Райс Төрийн нарийн бичгийн дарга болохгүй

НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Сьюзан Райс өөрийн нэрийг Төрийн нарийн бичгийн даргын албанд дэвшүүлэхээс татгалзжээ. Энэ тухай захидлаа тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамад арванхоёрдугаар сарын 13-нд илгээснийг  NBC телевиз мэдээлжээ.

Сьюзан Райс ерөнхийлөгч Барак Обамагаас өөрийн нэрийг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлэхгүй байхыг гуйжээ. Үүний шалтгааныг тэр Сенатаар батлуулах магадлал багатай гэж тайлбарласан байна. Албан тушаалд томилогдох нь урт хуцаа шаардсан, хүчин чармайлт шаардсан ажил болно гэж тэр үзжээ.

Сьюзан Райсын шийдвэрт тайлбар хийхдээ, Барак Обама харамсч буйгаа илэрхийлээд Бенгазид Элчин сайд амь үрэгдсэнтэй холбоотойгоор сенаторууд Райсыг сүүлийн үед ихээр шүүмжлэх болсныг “шударга бус, алдаа” гэсэн байв. Райс НҮБ-д үр дүн сайтай, мэргэжлийн ур чадвартай ажилласан гэж ерөнхийлөгч түүнийг үнэлсэн байна.

Одоо Төрийн нарийн бичгийн даргын тушаал хаах гол хүний нэг нь Сенатын Гадаад хэргийн хорооны дарга Жон Керри болж магадгүй. Мөн Үндэсний аюулгүй байдлын ерөнхийлөгчийн зөвлөх Томас Донилоны нэр ч яригдаж байгаа. Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаасаа огцрохоор амласан учраас Барак Обама энэ тушаалд шинэ хүн томилох хэрэгтэй болоод буй.

Есдүгээр сарын 11-нд Бенгазийн консулын газарт исламистууд халдах үеэр АНУ-ын Элчин сайд ба гурван дипломат алагдсантай холбоотойгоор Сьюзан Райс тэр довтолгоон нь мусальманчуудын дургүйцлийг хүргэсэн киноноос болон гарсан гэж хэлсэн нь түүнийг шүүмжлэхэд хүргэжээ. Гэтэл тэр өдөр Бенгазид ямар нэгэн эсэргүүцлийн ажиллагаа хийгдээгүй бөгөөд уг аллагыг эртнээс төлөвлөсөн байсан нь хожим тогтоогдсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж