Дорнод аймгийн оюутан, залуучуудын спортын IV их наадам маргааш нээлтээ хийх гэж байна. Наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр нээлтээ хийх бөгөөд тэмцээн ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд амралтын өдрүүдэд болох ажээ. Сагсан бөмбөгийн тэмцээнд 30 гаруй байгууллагын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тэмцээний техникийн зөвлөгөөн, сугалааг тодруулах арга хэмжээ өнөөдөр 18.00 цагт Спортын төв ордны хурлын танхимд болох юм байна.
Дорнод аймгийн оюутан, залуучуудын спортын IV их наадам ийнхүү сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж, ирэх нэгдүгээр сард волейбол, гуравдугаар сард шатар, тавдугаар сард хөлбөмбөгийн тэмцээн болсноор өндөрлөх ажээ.
Энэхүү наадмыг МҮОНТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргалын санаачилгаар анх 2009 онд зохион байгуулж байсан түүхтэй юм байна.
Т.МАША