Хиймэл хөхөндөө хар тамхи нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хиймэл хөхөндөө хар тамхи нуусан байжээ

Испанийн нийслэл Барселона хотын “Прат” олон улсын нисэх онгоцны буудал дээр Колумбийн нислэгээр ирсэн панам эмэгтэй хиймэл хөхөндөө 1.4 кг хар тамхи нуун авч орох гэж байгаад баригдсан байна. Барселона хотын цагдаа нарын мэдээлснээр 20 орчим насны панам эмэгтэйг шалгах үеэр түүний хөх нь хэвийн биш байсан бөгөөд хөхөө боосон даавуу нь цус болсон байжээ. Хэдийгээр тэрээр хоёр сарын өмнө хиймэл хөх суулгах мэс засал хийлгэсэн гэж мэдэгдсэн боловч шарх нь сайн эдгээгүй байсны дээр шархнаас нь цустай холилдсон цагаан зүйл шүүрч байсан нь шинжилгээгээр хар тамхи болох нь тогтоогдсон байна.  Дараа нь цагдаа нар түүнийг эмнэлэгт хүргэж, хиймэл хөхнөөс нь 80 мянган ам.долларын үнэд хүрэх хар тамхи илрүүлжээ.

Барселона хотын цагдаа нарын мэдэгдсэнээр Испанийн нисэх буудлуудаар биедээ хар тамхи нуун авч орохыг завдсан хэрэг олон удаа гардаг боловч хиймэл хөхөндөө хар тамхи нууж авч орохыг завдсан нь анх удаа болсон  байна. Испанид өнгөрсөн жил 17 мянга гаруй хүн хар тамхи хилээр авч орохыг завдсан хэргээр баривчлагджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж