
Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн барилга барих өргөдөл, хүсэлтийг судлан Улаанбаатар хотыгхөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, холбогдох норм дүрмийг үндэслэн боловсруулсан барилга, байгууламжийн техникийн зураг төсөл боловсруулах даалгаврыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор баталгаажуулан өгнө. Зураг төслийн байгууллага нь уг даалгаврын дагуу техникийн зураг төслийг боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Барилга, байгууламжийн техникийн зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу боловсруулаагүй техникийн зураг төслийг хүлээн авахгүй болохыг мэдэгдье гэжээ.