
Итали мэргэжилтэн Луижи Дельнери нутгийнхаа “Ювентус” клубын дасгалжуулагчаар ажиллах болжээ. Сери А-гийн хүснэгтийн долдугаарт эрэмбэлэгдсэн тэд шинэ дасгалжуулагчаараа Дельнериг сонгосон бөгөөд тэрбээр Аваргуудын лигт шалгарна гэсэн болзолтойгоор дөрвөн жилийн хугацаатай гэрээг үзэглэсэн байна. Өдгөө 59 настай Дельнери өмнө нь “Сампдория”-г дасгалжуулж байсан юм.
“Ювентус” өнгөрөгч нэгдүгээр сард дасгалжуулагч Чиро Феррераг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Альберто Заккерони улирал дуустал түр дасгалжуулагчаар ажилласан билээ. Харин Дельнеригийн тухайд “Сампдория”-гаас гадна “АС Рома”, “Порто”, “Атланта” нарын Европын тавцанд данстай шилдэг багуудыг дасгалжуулж байсан юм.
С.Цэлмэг