УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхний асуудал нь  Сэтгэцийн эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл бөгөөд төслийн танилцуулгыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хийлээ. 

Хүн ам, нийгмийн сэтгэлзүй, сэтгэц нийгмийн сэргээн засах, дэмжих төв болгон тусгайлсан  асрамжийн газар бий болгох, сэтгэцийн эмгэгтэй хүний амьдралын баталгаа, нийгмийн хүрээлэл нэмэгдэж, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн орчинг бүрдүүлэх зэрэг давуу талуудыг хуулийн төслүүдэд тусгасан гэдгийг сайд Н.Удвал онцоллоо.

Дараа нь Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дүгнэлтийг байнгын хорооны гишүүн Г.Баярсайхан танилцуулав. Тус байнгын хорооны хуралдаанаар энэ сарын 4-ний өдөр шинэчилсэн найруулга хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Нийгэм эдийн засгийн хөгжлийн даган сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт суурилсан эмнэлгийн тусламжаас илүү нийгмийн харилцаанд оруулах нь зүйтэй гэсэн санал байнгын хорооны гишүүд дэвшүүлсэн байна. Байнгын хорооны олонхи гишүүд энэ хуулийн төслийг дэмжиж, баталж өгөхийг хүссэн байна. Одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж