Тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллана

“COAL MONGOLIA-2013” Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэнг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ. Энэ удаагийн чуулга уулзалт Шинэчлэлийн Засгийн газар бүрэлдсэний дараа зохиогдож буйгаараа ихээхэн онцлогтой юм. Уламжлал ёсоор албан ёсны зохион байгуулагчаар Уул уурхайн яам, Монголын уул уурхайн мэдээллийн нэгдсэн сан Mining.mn хамтран зохион байгуулах бөгөөд  Монголд үйл ажиллагаа явуулж буй тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллана. Одоогийн байдлаар энэ удаагийн чуулга уулзалтын платинум ивээн тэтгэгчээр нүүрсний салбарт тэргүүлэгч үндэсний компани болох “Mongolian Mining Corporation”,  даймонд ивээн тэтгэгчээр “Хүннү Коал” хамтран ажиллах бол алтан ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Таван Толгой”, ХасБанк, “Жемком”, “Гложекс”, “Аспайр Майнинг”, “ Терра Энержи”,  албан ёсны банкны ивээн тэтгэгчээр Худалдаа Хөгжлийн Банк ажиллах юм байна.  Чуулга уулзалт, үзэсгэлэнгийн үйл ажиллагааны ивээн тэтгэгчээр “Моннис Интернэшнл”, “Трансвэст Монгол”, Хаан банк, “Вагнер Ази Тоног Төхөөрөмж”, “Майнз Ап”, “CARHARTT”-ын монгол дахь албан ёсны борлуулагч “Аянчин Аутфиттерс”, албан ёсны техникийн ивээн тэтгэгчээр “Мобинет” зэрэг компани оролцохоор болсон нь зөвхөн уг чуулган бус монголын нүүрсний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хэмээн зохион байгуулагчдын зүгээс үнэлж байгаа аж. Чуулганд албан ёсны дэмжигч байгууллагын үүрэг маш чухал байдаг. Тэгвэл энэ удаагийн дэмжигч байгууллагаар МУУҮА, Монголын Бизнесийн Зөвлөл, Moнголын уул уурхайн клуб, “ЗаЗа Корпорэйт Консел”, Хойд Америк Монголын Бизнесийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран ажиллаж эхэллээ. Чуулга уулзалтыг уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ямар ч байгууллага ивээн тэтгэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.    

Хэрэв та “COAL MONGOLIA-2013” чуулганы тухай дэлгэрэнгүй мэдээллийг 70115590 утсаар болон  http://www.coalmongolia.mn/ сайтаас үзэж болох аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж