Замбараагүй газар олголтыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Замбараагүй газар олголтыг хэлэлцэж байна

Нийслэлийн газар олголт, барилгажилттай холбоотой зөрчил дутагдлыг арилгах, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх талаар төр захиргаа хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын уулзалт “Хангарьд” ордонд болж байна. Уулзалтын үр дүнд нийслэлийн хэмжээнд замбараагүй, төлөвлөлтгүй олгосон газрын болон зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудын ажилд хяналт тавих, эрх зүйн орчныг шинэчлэх, иргэдийг хохироодог дутагдлыг арилгуулах тал дээр шийдэлд хүрнэ гэж зохион байгуулагчид үзэж байгаа гэнэ.

Уулзалтад Нийслэлийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Прокурорын газар, НИТХ, НЗДТГ, Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар,  Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг байгууллагын төлөөлөл оролцож байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж