Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын дараа УИХ-ын чуулганыг хуралдуулж, мөн дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж