Дрю Бэрриморын бяцхан гүнж

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Дрю Бэрриморын бяцхан гүнж

Жүжигчин Дрю Бэрриморын бяцхан охины зургийг анх удаа “People” сэтгүүл олон нийтэд дэлгэжээ. Тус сэтгүүлийн хамт олон жүжигчин бүсгүйн гэрт зочилж, дэлгэрэнгүй ярилцлага авсан байна.

Өдгөө 37 настай Дрю Бэрримор өнгөрсөн зургадугаар сард урлаг судлаач Уилл Копелмэнтэй хуримлаж, есдүгээр сард бяцхан охинтой болсон билээ. Залуу ээж Дрю амаржсанаасаа хойш анх удаа ийнхүү “People” сэтгүүлд сэтгэлээ уудалсан гэнэ. Тэрбээр тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би төрөхөөсөө хоёр долоо хоногийн өмнөөс маш их стресстэж, хүүхэд төрүүлэхээс айж эхэлсэн. Нойр ч хүрэхгүй, хоол ч хоолойгоор давахгүй байсан гээч. Гэхдээ охин маань төрөх үед бүх айдас үгүй болж, яг л ид шид мэт санагдсан” хэмээжээ. Мөн тэрбээр охиныхоо нэрийг хэрхэн сонгосон талаар “Би гурван сартай жирэмсэн байхдаа нөхөртэйгээ хамт жирэмслэлтийн талаар нэг ном уншиж суусан юм. Тэгтэл эхийн хэвлийд бойжиж байгаа ураг гурван сартайдаа олив шиг хэмжээтэй байдаг гэсэн өгүүлбэр байсан. Тэгээд л бидэнд таалагдаад охиноо Олив гэж нэрлэхээр шийдсэн” гэжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж