
Монголын жүдо бөхийн холбооноос Монголын жүдо академитай хамтран залуучуудын багийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 14, 15-нд Спортын төв ордонд болох тус тэмцээнд 1995-2000 онд төрсөн залуу тамирчид өрсөлдөх ажээ. Ингэхдээ насны ангиллаас хамаарч харилцан адилгүй жингийн ангилалд хүч сорих юм байна.
Т.МАША