![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2012/12/94618e2060a74348/8b3c1411cb81d240big.jpg)
Реппэр Jay-Z өнгөрөгч долоо хоногт 43 нас хүрчээ. Төрсөн өдрийн баярт нь зориулж түүний гэргий Бейонсе алмаз эрдэнээр чимэглэсэн, таван сая ам.долларын үнэтэй, “Hublot” брэндийн цаг бэлэглэсэн гэнэ. 1282 ширхэг алмаз шигтгэсэн энэхүү цагийг энэ оны эхээр Basel World үзэсгэлэнд анх олон нийтэд дэлгэн танилцуулсан бөгөөд тус шоуны хамгийн үнэтэй бүтээл байсан аж.
Т.МАША