Махны хөнгөлөлттэй зээлийг шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Махны хөнгөлөлттэй зээлийг шилжүүлжээ

Монголбанкнаас Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамтай хамтран “Хүнсний гол нэрийн бараа,  бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй хүрээнд 46.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкинд байршууллаа. Энэ санхүүжилтийг махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор нөөцийн менежер, туслан гүйцэтгэгч компаниуд ашиглаж эхлээд байгаа ажээ. Ийнхүү Уул уурхайн яамнаас сонгон шалгаруулсан мах боловсруулж, худалддаг компаниуд санхүүжилт шилжсэн арилжааны банкнаас хөнгөлөлттэй зээлээ авч, үйл ажиллагаандаа ашиглах юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж