Ромын хамба лам XVI Бенедиктэд зориулан Mercedes Benz төмөр хөлөг урлажээ. “Popemobile” гэх нэр зүүгээд байгаа тус автомашин нь Benz-ийн M-Class ангиллын машины үндсэн загварт суурилсан бөгөөд католик шашны тэргүүний хүсэл сонирхол, шаардлагад нийцүүлэн тусгайлан загвар гаргаж, бүтээсэн байна.
Тээвэрлэхэд хүндрэл үүсгэхгүй байхаар зохицуулж, машины өндрийн хэмжээг багасгаж хийснээс гадна хамбад зориулсан шилэн бүхээг бүхий тусгай сэнтийг бэлтгэжээ. Цасан цагаан өнгө бүхий уг машины интерьерийн шийдлийг ч зөвхөнд түүнд зориулан хийсэн гэнэ.
Т.МАША