“Бөртэ чоно”-ын эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

“Бөртэ чоно”-ын эзэн хэн бэ?

Монголын спортын түүхэнд анх удаа таван медаль хайрласан Лондонгийн олимпийн жил Монголын тамирчдын амжилт арвин байлаа. Олон улс, тив, дэлхийн тэмцээнээс медалийн ургац хураасан 2012 оны шилдэг тамирчин хэн байх вэ.

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслолын ажиллагаа өнгөрч буй жилд спортын талбарт шилдэг нь байж чадсан тамирчин, баг, дасгалжуулагчийг нэрлэнэ. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоо (MSPU)-ны гишүүн, спортоор дагнан бичдэг сэтгүүлчдийн саналаар шалгаруулдаг уламжлалтай. Гишүүдийн саналыг энэ сарын 24-нийг хүртэл хүлээн авах ажээ.

Дашрамд дуулгахад, “Бөртэ чоно” ёслолын ажиллагааг энэ сарын 20-нд хийхээр товлоод байсан ч хойшлуулжээ. Эцсийн тов одоогоор тодорхойгүй байна.

 “Бөртэ чоно” наадмын шилдэгт нэр дэвшигчдийг танилцуулъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж