Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүдийг боловсруулжээ. Хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх Иргэний танхимаар дамжуулан олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэх юм байна. Хэлэлцүүлэгт оролцох иргэдийн саналыг маргаашнаас эхлэн Иргэний танхимын хаягаар хүлээж авч, долоо хоногийн дараа буюу энэ сарын 10-ны өдөр хэлэлцүүлгийг зохион байгуулах аж. Үүнтэй холбогдуулан Иргэний танхимаас доорх сонордуулгыг гаргажээ.

“ИРГЭНИЙ ТАНХИМ”-ын  сонордуулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг 2010 оны гуравдугаар сарын 4 -ний өдрөөс эхлэн  зарлаж байна.

Та бүхэн  2010 оны гуравдугаар сарын 4-ний өдрөөс гуравдугаар сарын 24-ны ажлын өдрийг дуустал  “Иргэний танхим”-ын хаягаар  саналаа илгээнэ үү.

Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаан 2010 оны гуравдугаар сарын  25-ны Пүрэв гаригийн 09.00 цагт Төрийн ордны зүүн урд жигүүрийн 3-р давхарт байрлах “Иргэний танхим”-д эхэлнэ.

Нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцох иргэдийг 2010 оны гуравдугаар сарын 15-аас 19-ний өдрийн 09.00-18.00 цагийн хооронд /зөвхөн ажлын таван өдрийн турш/ “Иргэний танхим”-ын утас, факс, цахим шуудангаар бүртгэнэ.

Жич:  Иргэд нээлттэй хэлэлцүүлгийн хуралдаанд биечлэн оролцохдоо хуулийн төсөлд хэлэх саналаа  “Иргэний танхим”-ын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон цахим шуудангийн хаягаар  2010 оны гуравдугаар сарын 24-ны дотор багтаан ирүүлсэн байхыг мэдэгдье.

“Иргэний танхим”-ын хаяг, факс, цахим хэлэлцүүлэг болон  цахим шуудангаар ирүүлээгүй саналыг нээлттэй хэлэлцүүлгийн тайлан тэмдэглэлд оруулахгүй болохыг анхаарна уу.

“Иргэний танхим”-ын хаяг:

Утас: 263489
Факс: 976-51-263486   

Цахим шуудан: irgen@president.mn

Цахим хэлэлцүүлэг: www.presidnet.mn/forum

Захидлаар: Төрийн Ордон зүүн жигүүр, 373 тоот “Иргэний танхим”
www.president.mn сайтаас нэмэлт мэдээллийг авч болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж