Азийн супер од Шү Чи Японы “Kenzo” брэндийн нэрийн хуудас болсон “Flower by Kenzo” сүрчгийг сурталчлах болжээ. Азийн кино урлагийн салбарт өндөр амжилт олж, Холливудад ч хөл тавьж амжсан Тайвань бүсгүй өмнө нь 2007-2009 онд “Flower by Kenzo”-г дэлхий нийтэд илэрхийлж байсан юм. Түүний талаар “Kenzo”-гийн урлагийн найруулагч Патрик Геж “Шү Чи бусдыг соронзон мэт татаж, эзэмдэж, эрхшээлдээ оруулж чадах гоо үзэсгэлэн төгс эмэгтэй. Тэр мөрөөдлийн эмэгтэй гэж үү? Тэгэлгүй яахав, түүнээ ч илүү. Тэр бол жинхэнэ эмэгтэй. Миний ээлжит FlowerbyKenzo кинонд тоглох Азийн дагина бол Шү Чи” хэмээн ярьжээ.