зөөлөн цасан шуурга шуурна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун болон төвийн нутгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 20-25 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10метр. 12-14 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.