&#34НВЦ&#34 үргэлж нээлттэй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

&#34НВЦ&#34 үргэлж нээлттэй

Импортын бизнесийн талаар НВЦ компаний гүйцэтгэх захирал Р.Мөнхбаттай ярилцлаа.

Монголчуудын хувьд тахианы махыг хэрэглэж эхлээд төдийлэн удаагүй. Танай компаний хувьд энэ бизнесийг хэзээнээс эрхэлж эхэлсэн бэ?
– Анх 2003 оноос бид тахианы мах, махан бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсаас импортолж Монгол улсын зах зээлд нийлүүлж эхэлсэн. Тахианы мах бол тослог багатай, илчлэг өндөр, амт сайтай учраас их хурдан манай зах зээлд идээшсэн л дээ. Борлуулалт байнга л өсч байдаг. Одоо НВЦ компаний Пилгрим прайд корпорацийн албан ёсны дистрибьютор компаниар ажилладаг. Пилгрим прайд бол АНУ-ын томоохон тахианы махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч. Дэлхийд чанараараа эхний байранд бичигддэг нэр хүндтэй компани.

Америкаас бүтээгдэхүүн оруулж ирнэ. Тэр тусмаа тахианы махан бүтээгдэхүүн оруулж ирнэ гэдэг амаргүй байх.
Тийм шүү. Дэлхийн талыг туулан тээвэрлэлт хийх хэрэгтэй болно гэсэн үг. Гэхдээ үүнийг маш нарийн зохицуулдаг. Тахианы махыг тээвэрлэдэг тусгай чингэлэг бий. Дулаан нэвтрүүлдэггүй тусгай ханатай. Дотроо хүйтэн агаарын урсгал саадгүй үүсгэх боломжтой. Ямар ч халуун нөхцөлд доторхи темпратурыг -18 градусаас дээш хүйтэнд барина. Хөргүүрийн хөдөлгүүр нь цахилгаанаар болон дизель түлшээр хосолсон байдлаар ажиллах боломжтойгоор хийгдсэн байдаг. Чингэлгийг Америкаас гарахад нь лацдана. Монголд ирж зөвхөн мэргэжилийн хяналт, гаалийн байцаагч онгойлгохоос нааш тэр лацыг замд нь хөндөх эрх хэнд ч байхгүй. Нэг үгээр замд нь онгойлгох боломжгүй. Дамжин өнгөрөх боомтууд дээр ч давхар лацаддаг. Үүнийг гэрээгээр их нарийн зохицуулдаг.
Хөлдөөсөн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын цахилгаан, дизель хосолсон хөдөлгүүртэй чингэлэг.

Гэхдээ ямар нэгэн эрсдэл гарвал яахав?
Бүх контайнер даатгалтай. Заавал даатгагдах ёстой. Контайнер гэмтэх, алддагдах, ирэхгүй удсанаас бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт орох зэрэг эрсдэл гарвал даатгалын байгууллага нөхөн төлбөр олгоно. Компанид ямар нэгэн эрсдэлгүй.

Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр танай компаний тухай таагүй зүйл гарсан байсан. Та үүнд ямар хариу өгөх вэ?
Хариуцлагатайгаар хэлэхэд тэр нийтлэлд дурьдсан шиг хугацаа нь дууссан мах ирсэн тохиолдолд бид гар хүрэхгүй эргээд ирсэн газар луу нь буцаана. Тиймэрхүү ганц нэг контайнер мах зах зээлд нийлүүлж хэрэглэчидээ хохироох, компанийхаа нэр хүндэд сэв суулгах ёс зүй НВЦ компанид байхгүй. Гаалийн хяналт, Мэргэжлийн хяналт ч үүнд маш хатуу шалгалт хийдэг. Тухайн нийтлэлд гаалийхан, мэргэжлийн хяналтыхан их өнгөцхөн шалгалт хийдэг мэтээр бичсэн байна лээ. Жишээ нь зөвхөн хайрцаг нь дээрх наалтыг хараад л зөвшөөрөл өгдөг гэх мэтээр. Амьдрал дээр тийм зүйл байхгүй шүү дээ. Хэрвээ тэгдэг бол Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын байгууллага, Гаалийн Ерөнхий Газрын ажлыг үгүйсгэсэн, маш өнгөцхөн дүгнэсэн хэрэг болно. Яагаад гэвэл ирсэн чингэлгийг онгойлохоос өмнө бүх дагалдаж ирсэн АНУ –ын Хөдөө аж ахуйн яамны сертификатууд, гарал үүслийн гэрчилгээ, тээвэрлэлтийн бичгүүд гээд маш олон бичиг баримтыг шалгадаг мөн бүтээгдэхүүнээс заавал шинжилгээ авдаг. Үүний дараа лабораторийн шинжилгээнүүдэд хамруулж, ажлын 3-5 хоногийн дараа гарсан хариуг үндэслэж УМХГ-ын эрх бүхий байцаагч дүгнэлт гаргадаг. Тэгж байж л сая худалдаанд гардаг. Тэгэхээр тэр яриад байгаа наалт харж дүгнэлт гаргах, наалтыг солих энэ тэр ямар ч боломжгүй. Америкаас лацдаад ирсэн чингэлийг хамгийн түрүүн мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн хяналтын байцаагч хоёр хамт онгойлгодог. НВЦ компани байгуулагдсан цагаасаа хойш 15 жилийн турш ямар нэгэн төрийн хяналт шалгалтын байгууллагаас буруутгасан зүйл гарч байгаагүй. Тиймээс нэр бүхий компани, хүмүүсийн зохиомолоор тараагаад байгаа шиг НВЦ компани хууль дүрэм зөрчин чанаргүй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээгүй цаашид ч нийлүүлэхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. Хэрэглэгчиддээ хандаж хэлэхэд Та бүхэн ямар ч Мэргэжлийн хяналтын байгууллага, Гааль болон бусад хяналт шалгалтын ямар ч байгууллагаас очоод мэдээлэл авч болно. Мөн биднээс үнэн зөв мэдээллийг авах бол ямар ч үед бид нээлттэй байгаа шүү. Бизнесийн өрсөлдөөнд ёс суртахуун гэж байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө муулж өөрийн бүтэгдэхүүнээ борлуулах гэсэн явуургүй бодлоос л энэ яриа үүдэлтэй. Цаашид энэ байдлаар манай компаний талаар худал мэдээлэл тараавал компаний нэр хүндэд халдсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандана.

Та зохиомолоор энэ мэдээллийг тараасан гэлээ. Хэн тараасан гэж?
Хэн тараасан нь цагаан дээр хараар бичсэн шиг ойлгомжтой байгаа. Бид бас шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт энэ тухай дүгнэлт гаргуулахаар хандсан байгаа. Гарсан хариуг удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болно.

Тэгвэл бараг ойлгомжтой л асуудал байна. Ярианыхаа сэдвийг өөр зүйл рүү хандуулья. Хийж бүтээж байгаа зүйлээсээ яривал.
НВЦ компани өнгөрөгч онд 3 тэрбум гаруй төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт орууллаа. Мөн 9 сард нэг сая шувууны хамгийн орчин үеийн өндөгний фермийн шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Энэ бол маш том ажил. Монгол улсын өндөгний хэрэглээг бүрэн хангах импортыг 100 % орлох үндэсний хэмжээний бүтээн байгуулалт юм. Монголоос гадна бус нутгийн хэмжээнд байхгүй орчин үеийн ферм болно. Мөн ирэх онд нэлээн хэдэн төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаар төлөвлөөд байна. Хамгийн түрүүнд он гараад Омега-3 баяжуулсан өндөгийг хэрэглэчиддээ хүргэнэ. Бэлтгэл ажил нь бараг дуусчихсан. Мөн махны чиглэлийн шувууны аж ахуйг Монголдоо байгуулах төсөл дээр шургуу ажиллаж байна.

Эцэст нь хэлэхэд Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. 2013 он таны ажил, бизнес, амьдралд тань ихээхэн дэвшил гарсан жил байх болтгугай гэж ерөөе. Энэ дашрамд тослог бага, илчлэг өндөр тахианы мах, амин дэмээр баялаг өндгийг хүнсэндээ байнга хэрэглэж байхыг зөвлөе. Шинэ жилийн ширээний гол зоогоороо тахианы махыг сонгосон та бүхэндээ баярлалаа. Сайхан баярлаарай.



 Чингэлгийг замд нь онгойлгох боломжгүй. Гаалийн байцаагч, Мэргэжилийн хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр онгойлгоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж