Чуулганыг МN-2 сувгаар дамжуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Чуулганыг МN-2 сувгаар дамжуулж эхэллээ

УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох зорилгоор хэд, хэдэн ажлыг хийсэн нь эхнээсээ ажил хэрэг болсон байна. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 2 дугаар суваг, Юнивишн кабелийн суваг, онлайнаар шууд дамжуулан орон даяар үзэх боломжтой болгожээ. Энэ ажил өнөөдрөөс эхэлж, УИХ-ын чуулганыг амжилттай цацаж эхэлсэн байна. Өмнө нь чуулганы хуралдааныг Улаанбаатар хотын хэрэглэгчид зөвхөн “Сансар” кабелийн телевизээр үздэг байсан юм. Харин дээрх боломж нөхцлийг бий болгосноор хөдөөгийн малчид УИХ-ын үйл ажиллагааг шууд хүлээн авах боломж ийн нээлттэй болжээ.

Мөн “Төрийн мэдээлэл” эмхтгэлийг цахим хэлбэрт шилжүүлснээр “ТМ эмхтгэл” нэртэй IPAD, IPONE програм болон open.parliament.mn вэб сайтаас иргэд олон нийт ямар ч үед мэдээллийг түргэн шуурхай хүлээн авах боломжтой болжээ. Шинэ он гарангуут дээрх эмхтгэлийг андройд хувилбараар мөн гаргаж олон нийтийн хүртээл болгох аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж