Ерөнхийлөгч зарим шүүгчдийг томилов

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч зарим шүүгчдийг томилов

Зарлигын дагуу Цогийн Очийг Хэнтий аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Ерөнхий шүүгчийн, Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Цэрэнчимэдийн Мөнхтулгыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Төмөрбаатарын Өсөхбаярыг Нийслэлийн шүүхийн шүүгчийн, Лувсандоржийн Одончимэгийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Шагдарсүрэнгийн Гандансүрэнг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Доржийн Баттулга, Цогтбаярын Урангуа нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Баярын Мөнх-Эрдэнийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилж, ажилд нь амжилт хүслээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж