Уг судалгаанд мэдээлснээр интернэтээр худалдаа хийж буй хэрэглэгчдийн ихэнхи нь гар утсаараа холбогдож хүссэн бараагаа худалдан авдаг аж. Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар л гэхэд Их Британид хэрэглэгчид гар утсаараа жилд дунджаар 424 мегабайтийн мэдээлэл ашиглдадаг бол энэ нь дунджаар 392 мегабайтийн мэдээлэл ашигладаг Японоос ч дээгүүр байгаа үзүүлэлт юм.
Мөн одоогийн байдлаар Их Британид насанд хүрсэн арван хүн тутмын дөрөв нь Facebook, Twitter тогтмол ашигладаг бөгөөд нийт интернэт хэрэглэгчдийн 62 хувь нь 18-24 насныхан байдаг аж. “Ofcom” интернэт хэрэглэгчдийн талаар явуулсан уг судалгаандаа технологи, тэр дундаа интернэт хөгжлөөр тэргүүлэгч Ази, Европын 17 орны дунд явуулсан байна.