Бритни Спирс хамгийн их орлоготой

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Бритни Спирс хамгийн их орлоготой

“Forbes” сэтгүүлээс өнгөрч буй жил хамгийн их ашиг, орлоготой ажилласан  эмэгтэй дуучдын жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг поп од Бритни Спирс борлуулсан цомог, "The X Factor" шоуны шүүгчээр ажиллах болон бусад зар сурталчилгааны гэрээ хэлэлцээр, өөрийн нэрийн үнэртэй усны борлуулалт зэргээсээ нийт 58 сая ам.долларын орлого олсноор бусдыгаа хошуучилжээ. Харин түүний араас кантри дуучин Тейлор Свифт 57 сая ам.долларын орлого цуглуулснаар хоёрдугаарт нэхсэн байна. Тейлор Свифтийн хувьд сүүлд гаргасан "Red" цомог нь борлуулалт сайтай байсны дээр тэрээр “CoverGirl” гоо сайхны брэндтэй гэрээ байгуулж, өөрийн нэрийн үнэртэнг гаргасан адтай нэгэн. R&B дуучин Рианна өнгөрсөн жил нийт 53 сая ам.долларын орлоготой ажилласнаар жагсаалтын гуравдугаарт, Лэди Гага 52 сая ам.долларын орлого олж жагсаалтын дөрөвдүгээрт тус тус бичигджээ. Харин нэг цомогны таван дуу нь No1 хит болсон амжилт үзүүлсэн дуучин Кэти Перригийн хувьд ердөө  45 сая ам.долларын орлого цуглуулсан байна. Мөн алдарт дуучин Мадонна “MDNA” аялан тоглолт, “Material Girl” брэндийн борлуулалт зэргээсээ 30 сая ам.долларын орлого олжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж