
Мөн энэхүү мэдэгдэлтэй зэрэгцэн “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Д.Тэрбишдагвыг огцруулах асуудал тавьсан нь албан тушаалын томилгооноос үүдэлтэй” гэх албан бус мэдээлэл гараад байна. “УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Тэрбишдагвад хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар Ардчилсан намаас хүн томилуулах хүсэлтийг тавьж байсан. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээж аваагүй. Түүгээр ч зогсохгүй МАХН-ынхан дунд дээрх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга н.Чимэдсүрэнг томилохоор ярилцсан нь тэдний дунд “дайн” дэгдээж улмаар Ж.Батзандан Сэлэнгэд болсон гамшгаар далимдуулж Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах асуудлыг сөргүүлэн тавьсан” гэх бас нэг мэдээлэл тархаад байна.