
Зээлийг компанийн чадавхийг сайжруулах, Дархан аймаг дахь нүүрс баяжуулах үйлдвэрийг сэргээн засварлахад ашиглах юм байна.
Тус компани Шарын голын уурхайн эрчим хүчний нүүрсээр, хагас кокс болон шатахдаа бохирдол бага гаргадаг утаагүй шахмал түлш үйлдвэрлэх юм байна.
“Нако”-гийн дахин сэргээх үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ Дарханы үйлдвэрүүдэд Улаанбаатарыг утаагүй түлшээр хангана гэж найдаж байна. Мөн удирдлага өөрчлөгдөж байгаатай холбогдуулан “Нако”-гийн санхүүгийн албаны захирал байсан Б.Баярбатыг гүйцэтгэх захирлаар нь томилжээ.
Түлшнийхээ үйлдвэрийн сэргээн засварлалт бараг дуусч байгаа ба ирэх хавраас бүтээгдхүүнээ үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаа гэж шинэ захирал Б.Баярбат news.mn-д мэдээллээ. “Нако”-ийн үйлдвэр жилд 100 мянган тонн хагас кокс боловсруулах хүчин чадалтай болох юм байна.