“One direction” хамтлагийн дуучин Харри Стайлс, кантри дуучин Тейлор Свифт нар болздог болоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хосууд өчигдөр өдөржин Английн Камбриа хотоор зугаалж, дэлгүүр хэсэн хамтдаа цагийг өнгөрөөжээ. Тэд өнөөдөр болж буй Тейлор Свифтийн 23 насны төрсөн өдөрт бэлтгэж, дэлгүүр хэсэнгээ зугаалсан байна. Тейлор, Харри нар үнэт эдлэлийн “Pandora” , тоглоомын “Beatrix Potter” зэрэг дэлгүүрээр зочилж, “Crag Brow” ресторанд өдрийн зоог барьжээ. Хосууд биенийхээ зургийг гар утсаараа дарж, бие биеэ халамжлан их баяр хөөртэй зугаалж явсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлнээр өнгөрсөн даваа гаригт Харри Стайлс найз бүсгүй Тейлор Свифтийг эгч Жемматайгаа танилцуулж, эгчийнхээ сурдаг Их сургуулийн ойролцоо оройн зоог барьсан байна.
Б.АНХТУЯА