Л.Н.Гумелевийн алдарт бүтээл монгол хэлээр

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Л.Н.Гумелевийн алдарт бүтээл монгол хэлээр

Нэрт эрдэмтэн зохиолч Л.Н.Гумелевийн мэндэлсний 100 жилийн ойд зориулж түүний алдарт бүтээл “Тайна вымышленного царства” номыг монгол хэлнээ орчуулан гаргажээ. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээлийн төвд уг бүтээлийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Л.Н.Гумелевийн “Тайна вымышленного царства” ном “Цуу ярианаас үүдэлтэй хаант улсын эрэлд” нэртэйгээр монголчуудын хүртээл болж байгаа юм байна. Орчуулагч н.Төмөрхадуур уг бүтээлийг сүүлийн хоёр жил эх хэлнээ орчуулан ийнхүү өнөөдөр уншигчдын гарт хүргэж байгаа юм. Уг номыг “Чингис хаан” дээд сургуулийн профессор О.Сүхбаатар хянан “ИЦН” компанийн захирал н.Мөнхбаясгалан ивээн тэтгэж, “Эзэн сүлд” хэвлэлийн компанид хэвлэжээ.

Л.Н.Гумелевийн бүтээлүүдийн онцлог нь 1950-аад оноос эхлэн Евроази тэр дундаа монголчуудын түүхийг бодит судалгаан дээр үндэслэн хийдэг байсан нь ввропчуудад Евроазийнхны талаарх бүдүүлэг, харанхуй, оюун ухааны чадамж муу хэмээх 2000 жил ноёрхож ирсэн ойлголтуудыг таягдан хаясан явдал юм.

“Тайна вымышленного царства” ном анх 1970 онд тухайн үедээ үзэл суртлын шүүлт, хяналтан доор цөөн тоогоор хэвлэгдэн гарч байжээ. Тиймээс уг ном олны хүртээл болж чадаагүй бөгөөд Оросын томоохон номын сан, эрдэм шинжилгээний ажилтан, түүх судалдаг эрдэмтдийн номын санд байдаг аж. Гумелевийг 1992 онд насан эцэслэснээс нь арван жилийн дараа уг номыг орос хэлээр дахин хэвлэн гарсан байна.

Тиймээс уг номын орчуулагч н.Төмөрхадуур энэ жил тохиож буй түүний мэндэлсний 100 жилийн ой, Эзэн богд Чингис хаан мэндэлсний 850 жил ойд зориулан монгол хэл дээр уг номыг орчуулан хэвлүүлж, уншигчдын гарт хүргэж байгаа юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж