Карли Рэй Жепсенг хакердагч баригджээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Карли Рэй Жепсенг хакердагч баригджээ

“Call me maybe” хит дуугаараа олны танил болсон Канадын дуучин Карли Рэй Жепсен өнгөрөгч гуравдугаар сард компьютерийн хакерын дайралтад өртжээ. Хакер Карли Рей Жепсенийн зөөврийн компьютероос хувийн зургууд бүхий файлыг нь хулгайлсны дотор хэд хэдэн нүцгэн зураг нь байжээ. Харин Канадын цагдаагийн эрчимтэй мөрдлөгийн ачаар тэрхүү хакерыг өнгөрсөн баасан гаригт Ванкувер хотоос баривчилжээ. Ванкувер хотын цагдаагийн газраас өчигдөр мэдээлснээр хакер нь 25 настай Кристофер Дэвид Лонг гэгч бөгөөд тэрээр Карлигийн нүцгэн зургуудыг өндөр үнээр худалдах зорилготой байсан гэнэ. Кристофер Дэвид Лонгийг шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 4-нд болох бөгөөд түүнийг мэдээлэл, технологийн сүлжээг ашиглан луйвар хийж, бусдын файл, мэдээллийг хулгайлсан хэргээр шүүх аж.

Б.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж