Д.Арвин: Хувийн шинжтэй асуудлаар ярих болоогүй

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Д.Арвин: Хувийн шинжтэй асуудлаар ярих болоогүй

УИХ-ын гурван шинэ гишүүн өнөөдөр тангараг өргөв. Парламентад 2000 оноос хойш тасралтгүй сонгогдож байгаа эрхэм гишүүн Д.Арвингаас зарим зүйлийг тодрууллаа.

-Дахин сонгогдсонд баяр хүргэе. Ирэх дөрвөн жилд ямар чиглэлээр ажиллах вэ?

-УИХ-ын 2012 оны сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүргийн ард түмэн надад саналаа өгч би дахин дөрөв дэх удаагаа УИХ-д орж ирлээ. Миний хувьд Монголын төрд, Монголын ард түмний төлөө хийгээгүй, хийж амжаагүй зүйл маш их байсан. Ирэх дөрвөн жилд эдгээр ажлаа амжуулахын төлөө дахин сонгуульд өрсөлдөж орж ирлээ. Намайг сонгосон Баянзүрх дүүргийн ард түмэн, гурван удаа намайг сонгож байсан Хэнтий аймгийн ард түмэн, Монголын ард түмэндээ гүн талархлаа илэрхийлж та бүгдийн төлөө, Монгол Улсын төлөө, иргэдийнхээ төлөө чин үнэнч шударгаар ажиллана гэдгээ тангараг өргөсөн өдрөө андгайлъя.

-Таныг сонгуульд өрсөлдөж байхад МАН-аас гарч МАХН-д элсэх гэж байгаа. МАН-ынхан Д.Арвинг хавчиж байна гэсэн яриа гарч байсан?

-Ийм хувийн шинжтэй асуудлаар би өнөөдөр ярих болоогүй гэлээ.

Тэрээр өөр асуудалд хариулт өгөхгүй хэмээн чуулганы танхим руу явж орсон юм.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж