Эдийн засгийн сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн сургалт зохион байгууллаа

Азийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өнөөдөр дэлхийн эдийн засаг болоод Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төлвийн талаарх сургалтыг сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Уг сургалтад Азийн банкны ахлах эдийн засагч Ян Хансен, эдийн засагч Л.Амар, Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энхболд нар оролцож сургалтыг удирдсан юм. Сургалтын үеэр АНУ-ын өрийн хямрал, Евро бүсийн хямралын хэтийн төлөв, авах арга хэмжээ, дэлхийн эдийн засагт нөлөөлж буй байдлыг ярилцав. Эдийн засагчид Монголын эдийн засгийн хэтийн төлөв байдлыг ерөнхийдөө өөдрөг хэмээн тодорхойлжээ. “Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал Грекийн хямралын эхлэлтэй адилхан. Гэхдээ үүнд эдийн засгийн томоохон бодлого хэрэгжүүлж чадвал биднийг ийм ирээдүй хүлээхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Халамжийн системийг хавтгайруулахгүйгээр нийгмийн эмзэг хэсэгт хүргэдэг байх ёстой” гэж эдийн засагч Л.Амар ярьсан юм. Дашрамд дурдахад энэ нь Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засагч сэтгүүлчдийн “Өөрлөгч” клубээс зохион байгуулсан цуврал сургалтуудын нэг нь аж.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж