Кремлийн Георгиевын танхимаас хийсэн шууд нэвтрүүлгээс харвал тэнд цугларсан олон ерөнхийлөгчийн үгээс онцгой сонин зүйл хүлээгээгүй байсан бололтой. Урьд өдөр нь ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч энэ удаад онцгой чухал мэдэгдэл хийнэ гэж мэдэгдсэн юм.
Путиныг энэ оны гуравдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаас хойш анх удаа хэлж байгаа бөгөөд энэ хугацаанд түүний ямар хөтөлбөр дэвшүүлэх нь хүлээлт үүсгээд байсан юм. Тэрээр энэхүү илтгэлийнхээ баримтыг чанд нууцлан бэлтгэж байсан бөгөөд ийн баримт бэлтгэж байгуу учраас хэмээн телевизээр ярилцлага өгөхөө хойшлуулсан зэргээс үүдэн хүлээлт үүсээд байсан.
Владимир Путин илтгэлээ нэг цагт амжуулна гэж байсан хугацаагаа барьж чадалгүй 80 минут болгон сүүлийн хагас цагт нь тоо ярьсаар өнгөрөөв. Тэрээр өөрийнхөө илгээлтийг ойрын жилүүд зөвхөн Орост төдийгүй дэлхийн хувьд чухал илтгэл гэж өөрөө тодотгов. Тэрээр технологийн хэвшлийн зэрэгцээ өөрийн онцлогоо хадгалсан орнууд л энэ хувирч байгаа цаг үед амьдарч чадна гээд “Оюуны баталгааны хомсдолтой” Орос энэ шахалтаас мултран гарахын тулд уламжлалт үнэт зүйлсээ дэмжин эх оронч үзэлдээ тулгуурлан хөгжих ёстой гэв. Ерөнхийлөгч энд анх удаагаа Орос гэдэг үгийг тусгайлан хэлж байв.
Түүний үгээс нэлээд жинтэй болсон нь улс төрийн тоглоомын журмыг баримтлах тухай юм. Путин цагаачлалын бодлогыг чангатгах бөгөөд 2015 оноос хойш зөвхөн гадаад паспорттай хүмүүсийг хилээр нэвтрүүлнэ гэв.
Ерөнхийлөгч үгэндээ хүн ам зүйн бодлого, а орос хэл, эрүүл амьдралын хэм хэмжээг дэмжих, боловсрол зэрэг олон асуудлуудын талаар дурджээ. Орос гэр бүл гурван хүүхэдтэй байх нь хамгийн тохиромжтой гэж тэрээр хэлэв. Мөн тэрээр улс орныхоо мянга, мянган жилийн түүхийг хүндэтгэхийн уриаллаа.
Ярианы гол санаа нь түүний сонгуулийг амлалтыг практик дээр хэрхэн хэрэгжүүлэх талаар байсан гэж болно. Харин улс төрийн шинэчлэлийн талаар бараг хөндсөнгүй.
Орос дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жилдээ 5—6 хувь болгон барьж байх ёстой гэж тэр хэллээ. Орост бизнесийг сайжруулах нь чухал бөгөөд эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр нь тээврийн системийн хөгжил байх гэнэ. 10 жилийн дотор авто замыг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна орон нутгийн нисэх, Хойд далайн зам, БАМ, Сибирийн төмөр замуудыг шинэчлэн сайжруулах аж. Таван жилийн дараа Орос хүнсний гол бүтээгдэхүүнээр өөрийгөө хангах юм байна. Дараа нь хүнсний бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч болох ёстой ажээ. Өмнө нь ДНБ-нийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж Путин 2003 онд хэлсэн. Дараа нь буюу 2004 онд 2010 он гэхэд үзүүлэлтдээ хүрнэ гэж байсан юм. Түүний энэ төлөвлөгөөнд даяарчлалын хямрал сааад болсон гэж тэрээр энэ удаа тайлбарлажээ.