
Уг зөвлөмж нь тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт долоон настай хүүг хойд аав нь хэрцгийгээр зодсон хэрэгтэй холбоотой юм байна.
Зөвлөмжид уг хэргийг мөрдөн байцаах явцдаа хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангаж, мэдрэмжтэй хандаж ажиллахыг тусгасан бөгөөд “Манай улсад насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан насанд хүрээгүй гэрч, хохирогчийг байцаахдаа түүний эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл садангийн хүн, түүнчлэн сурган хүмүүжүүлэгчийг оролцуулахаар хуульчилсан байдаг. Гэтэл эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилсан тохиолдолд хэрхэхийг зохицуулаагүй орхисон байдаг” болохыг харгалзан үзэхийг зөвлөсөн байна.