
Уулзалтад Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд, Гамшгийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Ж.Ганбаатар, Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө ТББ-ын тэргүүн Л.Сэлэнгэ, Байгаль орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн ахлагч н.Мөнхбаяр, болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм.
Энэхүү уулзалтын үеэр Н.Тэгшбаяр “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс манай байгууллага цацрагийн хяналтыг хийж гүйцэтгэж байна. Энэ чиглэлд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн” гэдгээ илэрхийллээ.
Түүнчлэн тус салбарыг хөгжүүлэх, иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээхэд ЦЭГ болон байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа ТББ-ын хамтын ажиллагаа хамгийн чухал, Засгийн газрын тохируулагч агентлаг ЦЭГ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрт аливаа хэлбэрээр гадаад улсын цөмийн хаягдлыг булшлах нь хуулиар хориотойг онцолоод цаашид ч энэ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэдгээ төрийн бус байгууллагын тэргүүнүүдэд онцлов.
Уулзалтын үр дүнд цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тогтож, харилцан мэдээлэл солилцох нээлттэй байдал бий болгох, цацрагийн хяналтыг хамтран гүйцэтгэх, цөмийн технологийн талаар сургалт зохион байгуулах, цөмийн салбарын цаашдын хөгжилд иргэний нийгмийн төлөөллийн саналыг тусгаж байх зэрэг асуудлаар санал солилцож улмаар хамтран ажиллах санамж бичгийг энэ ондоо багтаан үзэглэхээр тохиролцсон байна.