Сувилагчийн ар гэрт 524 мянган ам.доллар хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Сувилагчийн ар гэрт 524 мянган ам.доллар хандивлажээ

Гүнгийн ахайтан Кейт Меддлтоны  хэвтэж байсан Эдуард хааны нэрэмжит нэгдсэн эмнэлгийн сувилагчийн амиа хорлосон хэрэгт буруутай гэгдээд байгаа Австралийн радио өнгөрөгч мягмар гаригт сувилагчийн ар гэрийхэнд 500 мянган австрали доллар буюу 524 мянган ам.доллар хандивлажээ. Эх сурвалжууд Жасинта Салдана гэгч бүсгүйг Кейтийн биеийн байдлын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгснөөс болж өөрийгөө хорооход хүрсэн хэмээн мэдээлж байгаа юм.

Энэ нь өвчтөний нууцыг гэр бүлийнхнээс өөр хүнд хэлж, мэдээлэл задруулсан эмнэлгийн ажилтанд хүнд хариуцлага тооцдогтой холбоотой байж болох. Сувилагч бүсгүй өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн өглөө “2DayFM” радиогийн сэтгүүлчдэд хууртан, Гүнгийн ахайтан Кетийн биеийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгчээ. Харин Салдпанагийн үхэлд дээрх радиогийн сэтгүүлчдийг буруутгах болсон шалтгаан нь Милл Грейг, Майкл Кристиан нарын “2DayFM” радиогийн сэтгүүлчид Хатан хаан болон Уэльсийн Хунтайж хэмээн өөрсдийгөө сувилагчид танилцуулж, мэдээлэл авсанд байгаа юм.

Дээрх явдлаас хойш хэдхэн хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гаригт Салданаг амиа алдсан байдалтай байхыг нь цагдаа нар олсон аж. Харин өнгөрсөн даваа гаригт сэтгүүлч Грейг, Кристиан нар Салданагийн ар гэрээс албан ёсоор уучлалт гуйсан юм. Өөрийнхөө амийг егүүтгэсэн сувилагч бүсгүй нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж