Төсвийн байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо хуралдана

УИХ-ын Төсвийн байнгын хороог өнөөдөр 14.00 цагт хуралдуулах даалгаврыг УИХ-ын дарга өглөө. Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.

Хүний хөгжлийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох эх үүсвэрийг бий болгохын тулд бонд гаргах шаардлагатай болж байгаа. Нөгөө талаас өмнөх Засгийн газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувь хишгийг нь олгохдоо Монголбанкнаас мөнгө зээлсэн, түүнийг энэ онд багтаан төлөх ёстой. Нийт 336.5 тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлагатай байгаа аж.  Тиймээс УИХ-аас дээрх асуудалтай холбоотойгоор бонд гаргах шийдвэрийг цаг алдалгүй гаргах нь чухал болсон. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж дээрх төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах үүрэг хүлээж байна. УИХ нь Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах бололтой.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж